Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ 1, 2, 3, 15 ДУГААР БАГИЙН ИРГЭД ДЭМЖЛЭЭ

2019-02-22

     Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, сумын ЗДТГ, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар хамтран “Дархан сумын хог хаягдлын үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийх ажлын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний хураамжид нэмэлт өөрчлөлт оруулахад иргэдийн саналыг тусгах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.02.22/ 1, 2, 3, 15 дугаар багийн иргэдийн дунд зохион байгуулж, 70 гаруй иргэдээс саналыг нь авлаа.
Аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь хотын төв, хот доторх ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэл гэрэлтүүлэг, хог хаягдал, орчны бохирдол устгах тээвэрлэлтийг хариуцан ажилладаг.
     Дархан сумын 18 багт нийт 25000 гаруй өрх, 79,000 гаруй хүн амтай бөгөөд 2017 онд гэр хороолол, орон сууц, аж ахуй нэгж байгууллага, барилгын гэсэн эх үүсвэрээс дунджаар 28,1 тн хог хаягдал гарчээ.
     Хотын өнцөг булан бүрт хуримтлагдсан эдгээр хог хаягдлыг өдөр тутамд газар дээрээс нь ачиж, татан зайлуулахад НААҮГ-ын тусгай зориулалтын шахдаг 4 машин өөрөө буулгагч Зил-130 9 машин хүрэлцдэггүй, тиймээс үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулахын тулд нэмж 4-5 Зил-130 авто машин, 2 тусгай зориулалтын авто машин шаардлагатай байгаа тухай НААҮГ-ын ерөнхий инженер Д.Ханджаргал ярилаа.
     Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 76 дугаар тогтоолоор батлагдсан үнэ тариф буюу айл өрхийн хог хаягдлыг нэг өрхөөс сарын 1000 төгрөгийн хураамж авч үйлчилж байгаа юм.
     Харин уг үнэ тарифыг нэмэгдүүлж, нэг өрхөөс 3000 төгрөгийн хураамж авах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт оролцсон иргэд дэмжиж буйгаа илэрхийллээ.





ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%