Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ-ИЙН 2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

2019-01-29

     Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн  2019 оны анхны хурал өнөөдөр /2019.01.29/ боллоо. ГХУСАЗСЗ-ийн хурлаар:
1. Дархан сумын хэмжээнд 2018 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай.
2. 2018 онд Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс хэрэгжүүлсэн ажлын тайлан                         
3. Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
    Дархан сумын хэмжээнд 2018 онд нийт 680 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн онтой харьцуулахад 4,5 хувиар өссөн дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 214 болж 0,5  хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 368 болж 8,2  хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 38  болж 18,7 хувиар тус тус өссөн дүнтэй байна.  Мөн согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг 133, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 230, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 165 бүртгэгджээ.
     Дархан сумын 1, 2, 4, 9, 12, 13, 15, Малчин, Өргөө багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн онтой харьцуулахад  буурсан, харин 3, 5, 6, 7, 8, 10, 11, 14, 16 дугаар багуудад өссөн дүнтэй байна.
  
     Сумын ГХУСАЗСЗ-өөс 2018 онд  23 ажил, арга хэмжээ төлөвлөснөөс 21 ажил бүрэн, 2 ажил 50.0 хувийн биелэлттэй буюу Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт 95.6 хувьтай дүгнэгдэж, зөвлөлийн үйл ажиллагаа зөв чиглэлд орж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч байна.
     2019 онд сумын ГХУСАЗСЗ нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог сайжруулах, тэдний хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, “Хамтарсан баг”-ийн үйлчилгээг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.
     Мөн ГХУСАЗСЗ нь Удирдлага, зохион байгуулалтын талаар 12 ажил, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар 14  ажил арга хэмжээг төлөвлөн, үйл ажиллагаандаа тусган ажиллахаар тогтлоо. Зөвлөлийн хурлыг сард 1 удаа хуралдуулж, цаг үеийн асуудлууд болон тайлан, мэдээллийг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах юм.
2019 онд дараах ажлуудыг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
1.    Хамтарсан багийн кейс бүрт хөтлөх баримт бичгүүдийг стандартын түвшинд хүргэх
2.    Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийн бүртгэлийг шинэчлэх, хүүхдүүдийн талаарх мэдээ, мэдээллийг сонсож, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг авахуулж ажиллах
3.    Орон нутагт, улсын хэмжээнд хамгийн шилдэг хамтарсан багуудын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, үйл ажиллагаандаа хэвшүүлэх
4.    Тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахад иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр аймгийн Прокурорын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн газрын дэмжлэг туслалцаатайгаар баг бүрт 2-оос доошгүй удаа сургалт, зөвлөлгөөн зохион байгуулах
5.    Сургуулиудад “Сургууль орчмын бүс”-ийн тэмдэг, хурд сааруулагч, бусад шаардлагатай тэмдэг тэмдэглэгээг үргэлжлүүлэн хийх
6.    Багийн Засаг дарга нарын сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний тусгай захиалгат бүтээгдэхүүн болох “Багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах талаар зохион байгуулсан ажил, үр дүн”-г сумын ГХУСАЗСЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллах зэрэг ажлуудыг нэрлэж  байна.
7.    Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийг бууруулах чиглэлээр нийтийн эргүүл ажиллуулах.
Зөвлөлийн гишүүд асуулт асууж, хариулт авч, санал бодлоо илэрхийллээ.

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗөвлөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%