Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дарханд 73 гахайг устгаад байна

2019-01-24

Улсын хэмжээнд гахайн африкийн мялзан өвчин хэд хэдэн аймагт гарч холбогдох арга хэмжээг авч байгаа билээ. Харин Дархан-Уул аймгийн Дархан суманд энэ сарын 15-нд тус өвчин бүртгэгдсэн байна. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж холбогдох арга хэмжээг яаралтай авч эхэлсэн юм. Энэ сарын 16-ны өдөр Дархан сумын 2,7 дугаар багийн 9-н өрхөд гахайн мялзан өвчин бүртгэгдэж хэсэгчилсэн хорио цээрийн дэглэмийг тогтоож 14 хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдал шилжин ажиллаж байна.. Харин 17-ны өдөр дахин Дархан сумын 7 дугаар багийн иргэн Ц-ийн үхсэн гахайн сэг зэмээс гахайн африкийн мялзан өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрч нийтдээ аймгийн хэмжээнд 49 гахай, 24 сэг зэмийг устгаж голомтын бүсэд байнгын ажиллагаатай 2 хяналтын цэгийг байгуулан ажиллуулж байна. Мөн Цагдаагийн газраас хамгаалалтын бүс тогтоож, хяналт шалгалтын чиглэлээр Замын цагдаагийн Буурал хангай, Түшиг уул, Хараа голын хяналтын постуудад нийт 9 албан хаагч томилогдон 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу /2019.01.21/ Гахайн африкийн мялзан өвчний эсрэг ажлын хэсгүүдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт шалгалтыг аймгийн Засаг даргын Гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Батбаяр хийлээ. Хөл хорио тогтоосон хязгаарлалтын бүсэд 9 өрхийн 35 иргэн байгаа бөгөөд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажлыг эмч, сувилагч, жолооч нийлсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг үзүүлж байгаа юм байна. Мөн “Дархан ус суваг” ХК-тай голомтын бүсэд байгаа иргэдийг 9 тн ундны усаар хангаад байна. мөн аймгийн МХГ-аас гахайн махаар үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа эрхэлдэг 45 ААНБ, 41 иргэн, нийт 91 объектын үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар үйлдвэр үйлчилгээндээ мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй, хаяг шошгын зөрчилтэй, дагалдах бусад бичиг баримтгүйгээр үйлчилгээ эрхэлж байсан нэр бүхий аж ахуй нэгжийн нийт 94,3 кг гахайн махыг холбогдох журмын дагуу устгалд оруулсан байна. Мөн Гахайтай өрхүүд болон, хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд сэрэмжлүүлэг зөвлөмжийг өгөн ажиллаж байгаа юм байна. Гоц халдварт гахайн мялзан өвчин нь хэдийгээр хүнд халддаггүй ч хүн өөрөө тээвэрлэгч болдог гэдгийг анхаарах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Гахайтай иргэд гахайгаа хашаандаа маллах, гадагш гаргахгүй байх үүрэг даалгаврыг хүргүүлжээ. Иймд иргэд сул чөлөөтэй явж байгаа гахайны талаарх мэдээллийг 99375740, 7037101, 70373105, 70377840 дугаарын утсаар мэдээлж үүргээ биелүүлэхийн уриалж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%