Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЭНЭ ОНД ОЙГООС БЭЛТГЭХ МОДНЫ ДЭЭД ХЯЗГААР ТОГТООВ

2019-01-14

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2019.01.14/ аймгийн хэмжээнд 2019 онд арчилгаа цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх модны дээд хязгаар, талбай тусгаарлалтын хэмжээ, ойн сангийн ашиглах нөөцгүй сумдын мод модон материалын хэрэгцээг хангах сумын нэрсийг хэлэлцлээ.
Сум дундын ойн ангийн дарга С.Ганзориг Тэргүүлэгчдийн хуралд 350 га талбайгаас түлээний модны дээд хязгаарыг аймгийн хэмжээнд 6000 метр куб, хэрэглээний модыг 2300 метр. куб байх саналыг оруулсан юм. 
Энэ үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Азжаргал: Эрх бүхий ойн мэргэжлийн байгууллагаар ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолт, ойн нөхөрлөлөөр ойн цэвэрлэгээ хийлгэх арга хэмжээг өмнөх жилүүдэд хангалтгүй гүйцэтгэсэн учраас энэ жил хэрэглээний болон түлээний мод бэлтгэхэд нарс модны 1000 метр кубийг хасах санал оруулсныг Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%