Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

2019 ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ИРГЭД РҮҮ ЧИГЛЭСЭН АЖЛЫГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

2019-01-08

Тогтвортой хөгжил 2030 үзэл баримтлал, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл Дарханчууд аймгийн дэд хөтөлбөр, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2017оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/472 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтан, эмч мэргэжилтнүүдийг хамруулсан зөвлөлдөх уулзалт аймгийн Эрүүл мэндийн газарт болжээ. Уулзалтаар 2019 оны Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний саналыг 3 чиглэлээр (халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжихэд салбар дундын хамтын ажиллагаа) гарган эрүүл мэндийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр болжээ. 2019 оны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөнд Чимх давс, ширхэг ёотон аян, хөдөлгөөн өрнүүлэх, диабитийн төв байгуулах, тамхигүй ажлын байр, байгууллагад эрүүл мэндийг дэмжих орчинтой болгох асуудлыг удирдах ажилтны үр дүнгийн гэрээнд тусгаж хэрэгжилтийг хангуулах, Эрүүл байгууллага, эрүүл өрх, эрүүл иргэн, эрүүл гудамж, хоггүй Дархан бий болгоход иргэдийн хурлын төлөөлөгчдийг үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%