Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

2018 ОНЫ ЭРҮҮЛ ӨРХ, ЭРҮҮЛ ИРГЭН ТОДОРЛОО

2019-01-08

Дархан сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран Эрүүл мэндийг дэмжигч өрх, иргэн 6 сарын аяныг өнгөрсөн хугацаанд явуулжээ. Аяны хүрээнд хүн амд эрүүл дадал олгох зан үйлийн төлөвшүүлэх сургалтыг явуулах 60 сургагч багш бэлтгэсэн байна. Сургагч багш нар 1-18 багуудтай хамтран хүн амд Эрүүл өрх, эрүүл иргэн сургалт, өдөрлөгүүд зохион байгуулж, нийт 8413 өрхийн 22418 иргэн хамрагджээ. Өрх сумын эрүүл мэндийн төвүүд харьяа айл өрхүүдээр эрүүл өрх, эрүүл иргэн мэдээлэл сурталчилгааг 8413 өрхүүдэд зохион байгуулж ажилласан байна. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны хурал дээр 3 өрхийг Эрүүл мэндийг дэмжигч өрхөөр, 3 иргэнийг Эрүүл мэндийг дэмжигч иргэнээр тус тус шалгаруулан шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%