Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоох хуультай. Энэ заалтын хүрээнд цалингийн доод хэмжээ 320,000 төгрөг боллоо.Хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг болгон нэмэгдүүлээд байсан юм. Харин 2019 оноос нэг цагийн хөдөлмөрийн хөлс 1904 төгрөг болж, цалингийн доод хэмжээ 80 мянган төгрөгөөр нэмэгдлээ.