Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

2014-11-13

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөл, Дүүргийн 1 дүгээр Прокурорын газар, Монголын Оюутны холбоотой хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” нэг сарын аяныг зохион байгуулж байна. Аян 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эхэлж, Тусгаар тогтнолын талбайд нээлтээ хийсэн юм.
Аяны гол зорилго нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, цаашид хамтарч ажиллахад оршиж байгаа юм.
Нээлтийн ажиллагааг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ нээж, үг хэллээ. Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөлийн гишүүд, дүүргийн 1 дүгээр прокурорын газар, Монголын Оюутны холбоо, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, их дээд сургуулийн оюутнууд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, иргэд нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм.
Энэхүү үйл ажиллагааны үеэр хууль эрх зүйн байгууллагын төлөөлөл болсон оюутан залуус, иргэд оршин суугчдыг татан оролцуулж, аяны хүрээнд хийх ажлынхаа талаар мэдээлэл хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%