Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2014-11-13

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав. Хурлаар үндсэн 5 асуудлыг хэлэлцлээ. Тэргүүлэгчдийн хурлын эхэнд Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Батзул : “Зарим багуудын хаягийн нэр,дугаар өөрчлөх тухай” мэдээлэл хийв.Дархан сумын багуудын хилийн заагийг тодотгон баталсантай холбогдуулан тус сумын 7,8,12,13,15 дугаар багуудын гудамжны хаяг, нэрийг өөрчлөх шаардлага үүссэн. Хаягийн өөрчлөлт хийгдэх 113 өрх, 4 аж ахуй нэгжийн судалгааг гаргасан байна.Эдгээр өрхийг чирэгдүүлэхгүйгээр багуудын иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хаягийн нэр, дугаарыг өөрчлөхийг уг хурлаар дэмжин батлав. Түүнчлэн “Хотоо хайрлая” хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг батласан байна.Тус хурлаар “сургуулийн цагдаа” эргүүлийн ажиллах журмыг талаар С.Соёлмаа мэдээлэл хийсэн юм. Уг журамтай Тэргүүлэгчид танилцаж, хууль эрх зүйн хүрээнд засвар оруулах шаардлагатай учраас буцаалаа. Хурлын төгсгөлд Төрийн дээд одон мядальд хоёр хүний нэрийг уламжилсан байна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%