Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид 7 хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ

2014-11-11

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид 11 дүгээр сарын зөвлөгөөн хийв. Өнгөрсөн сарын 20-26 ны өдрүүдэд Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын албаны бүрэлдхүүн БНСУ-ын Гёнги аймагт албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын хүрээнд салбар тус бүрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан бөгөөд БНСУ-ын туршлагаас Дархан хотын хөрсөнд нутагшуулах хэд хэдэн тэргүүн туршлагыг судласан байна.  Төлөөлөгчид  БНСУ-аас туршлага судалж ирсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж хөтөлбөр боловсруулая гэдэгт санал нэгдсэн юм. Зөвлөгөөний үеэр Төлөөлөлөгчид 7 хөтөлбөрийг боловсруулахаар болж ажлын хэсэгт ажиллах төлөлөөлөгч тус бүрийг баталгаажуулав. Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид Хог хаягдал, Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Нийтийн эрх ашиг, Саарал усыг дахин ашиглах байгаль орчин, Насан туршийн боловсрол ба иргэний боловсрол, Үндэсний үйлдвэрлэл Дархан бренд, Орчны тохижилт   зэрэг үндсэн 7 хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийг боловсруулахад дан ганц төлөөлөгчид ажиллахгүй бөгөөд мэргэжлийн байгууллага, эрдэмтэд , судлаач нарыг хамруулна гэсэн юм. Төлөөлөгчидийн 11 дүгээр сарын зөвлөгөөнөөр хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг батлав.Түүнчлэн ажлын хэсэгт оролцох Төлөөлөгч бүрийг  “бүтээлч ажил хэрэгчээр хандах”-ыг  Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа хүссэн юм.









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%