Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хоёрхон сартай үрээ хүйтэн орцонд хаяад явжээ

2014-11-06

Дархан сумын 5-р багийн 20-ын 7-р байрны орцонд 2 сартай хүүг эх нь орхиод явжээ. Хүүхэд уйлах чимээнээр орцны жижүүр дээш гартал 2 р давхарын шалан дээр өлгийтэй хүүхэд байсан байна. Хүүхдийг олсон эмэгтэй цагдаад дуудлага өгчээ. Цагдаа,сумын нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн багийн нийгмийн ажилтнууд хамтран өдрийн 16.00 цаг хүртэл хүүгийн эхийг хайжээ. Тэд ээжийг нь олоогүй учир эрүүл мэндийн байдал болооод төрсөн хугацааг нь тодруулахаар нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хүүг аваачсан байна. Ээлжинд гарч байсан их эмч Ч.Ишжамц хүүд үзлэг хийж хамар нь бага зэрэг битүүрч нойрондоо муу байгааг эс тооцвол ямар нэгэн суурь өвчингүй эрүүл, өсөлт хэвийн гэдгийг хэлжээ. Эмч нарын ажигласнаар хүүхэд 2 сар гарангийн хугацаанд өөр ямар нэгэн сүү орлуулагч хэрэглэхгүйгээр хөхөөөрөө хооллож байсан нь илт байгааг ч хэлсэн байна. Хүүгийн эхийг одоогоор олоогүй байгаа учираас эмнэлэгт түр байлгаж хүүхдээ сахиж байгаа хөхүүл эхчүүд ээлжлэн хөхүүлж багийн нийгмийн ажилтнууд асрамжилж байна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%