Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хоккейн шинэ талбайтай болно

2014-11-06

     Аймаг орон нутагтаа өвлийн спортыг дэмжиж, хүүхэд багачуудад өвлийн улиралд цэвэр агаарт спортоор идэвхитэй хичээллэн чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдүүлэх үүднээс аймгийн Хоккейн холбоо, Хөл бөмбөгийн холбооноос "Дархан минж" ХХК-д хоккейн талбай байгуулах хүсэлт тавьжээ.
     Дээрхи хүсэлтийн дагуу Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн биеийн тамирын гадна талбайд 15 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хоккейн талбайг шинээр барьж байгуулахаар болсон байна.
      Үүний зэрэгцээ тус сургуулийн хөлбөмбөгийн талбайг хусаж, тэгшилэн хүүхдүүдийн спортоор хичээллэх ая тухтай орчныг бүрдүүлж байна. Тус талбайг тэгшилсний дараагаар зүлэгжүүлэх юм байна. Хөл бөмбөгийн талбай нь явган хүний зам гарсан, зарим хэсгтээ хотгор ихтэй учир хүүхдүүд тоглоход бэрхшээлтэй байсан байна.
      Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Батбаяр ярихдаа: - Саяхан Хөвсгөл аймаг улсдаа 2-т тооцогдох стандартын хоккейн талбайтай болсон. Гэтэл манай аймаг нь хүүхэд залуусын хот хэрнээ стандартын талбайтай болж чадаагүй байна. Манай аймгийн хувьд хоккейн спортоор хичээллэгч хүүхэд багачуудын болон ахмадын багийн амжилт сайн байна. Харин залуусын хувьд хамрагдалт тааруу байна. Иймд хоккейн спортыг түгээн дэлгэрүүлэх, хоккейн спортод хүүхэд, залуучуудыг олноор татан оруулах зорилгоор өөрсдийн нөөц боломж, хөрөнгө санхүүдээ тулгуурлан энэ ажлыг эхлүүлсэн.
    Бид хүүхэд залуучуудынхаа аюулгүй байдлыг хангасан хоккейн талбайг тун удахгүй ашиглалтанд оруулж, дугуйлан секц хичээллүүлнэ. Хоккейн талбай байгуулах ажлыг “Дархан Минж” ХХК, аймгийн Хөлбөмбөгийг холбоо, Хоккейн холбоо, Ерөнхий боловсролын 9 дүгээр сургууль хамтран гүйцэтгэж байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 40 орчим хувьтай явж байна. Тус сургуулийн багш нар бидэнтэй идэвхитэй хамтран ажиллаж байгаад баяртай байна гэв.


Мэдээг бэлтгэсэн: Х.Соёл-Эрдэнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%