Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэж эхлэв

2014-11-06

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 17-ныг хүртэл аймгийн нийт хүн амын дунд сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэнэ. Дархан сумын хувьд 2,4,10-р багийн нийт 1800 аад иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд сонгогдсон хүмүүс заагдсан хугацаанд үзлэг судалгаанд хамрагдах юм.Тархалтын судалгааг аймгийн Эрүүл мэндийн газрынхан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран хийнэ. Өнөөдрөөс энэ сарын 8-ныг хүртэл "Гос хот" өрхийн эмнэлэг дээр Дархан сумын 4-р багийн иргэд үзлэг судалгаанд хамрагдах бол дараа нь "Түвшин холбоо" өрхийн эмэнлэг дээр 2-р багийнхан мөн "Гэрэлтэй" өрхийн эмнэлэг дээр 10-р багийн иргэдийг хамруулсан тандалт судалгаа хийгдэх аж.Манай аймаг сүрьеэгийн өвчлөл, тархалтаар улсын хэмжээнд 2 т бичигдэг байна. Жилд дунджаар сүрьеэ өвчний халдвар авсан 230, сард 18-20 тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа нь манай аймгийг сүрьеэгийн өвчлөл тархалт өндөртэйг харуулж байгаа юм. Сүрьеэгийн халдвар авч өвчилсөн тохиолдолд яаралтай эмчийн хяналтанд орж эмчилгээгээ бүрэн хийлгэвэл төгс эдгэрдэг өвчин ч зарим тохиолдолд өвчин дахиж улмаар олон эмэнд дасалтай сүрьеэгийн хэлбэрт шилжих магадлал байдаг. Тиймээс хүн бүр эрүүл мэнддээ анхааран үзлэг шинжилгээ, тандалт судалгаанд хамрагдах нь эрүүл мэнддээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэдийг эмч нар хэлж байна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%