Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хотын ногоон бүсийг сүйтгэсэн 250 гаруй малыг хашиж, торгууль ногдуулна

2014-10-16

    Хотын ногоон байгууламжид малаа хариулагагүй оруулсан мал бүхий иргэдэд хариуцлага хүлээлгэх тухай Дархан сумын ИТХ-ын 23-дугаар тогтоолыг үндэслэн 250 гаруй малыг хашиж эздэд нь торгууль ногдуулжээ.
  Энэ сарын 14,15 нд Дархан сумын ЗДТГ, аймгийн захирагчийн ажлын алба, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын хамтарсан ажлын хэсгийнхэн хотын ногоон бүсэд эргүүл шалгалт хийж 250 гаруй малыг хашжээ.
   Зөрчил гаргасан малчдад Дархан сумын ИТХ-ын тогтоолын дагуу бод малд нь 50,000 бог малд нь 20,000 төгрөгний торгууль ногдуулсан байна. Торгуулсан мал бүхий иргэд дахин малаа хашуулбал малыг нь улсын орлого болгох аж.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%