Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БНСУлс руу айлчлах зардлыг төлөөлөгчид хувиасаа гаргахаа мэдэгдэв

2014-10-15

     БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-ын дарга, Төлөөлөгчид өнгөрсөн гуравдугаар сард манай аймагт зочлоод буцсан. Уг айлчлалын хүрээнд Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ганбатаар дамжуулан Кёнги аймагтай харилцаа холбоо тогтоожээ. Гуравдугаар сараас өнөөдрийг хүртэл хугацаанд 11 удаа харилцан захидал ирүүлж хамтын ажиллагааны хүрээнд Дархан сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, Төлөөлөгч, Ажлын албаны ажилтнууд зэрэг 38 хүний бүрэлдхүүнтэй баг тус хотод албан ёсны айлчлал хийхээр болж Солонгосын талаас урилга ирүүлсан байна.
     Дархан сумын ИТХ-ын дансанд гадаад томилолын зардалд батлагдсан 25 сая төгрөг бий. Аймгийн Аудитын газраас төсвийн хөрөнгөөр гадаад улсад албан томилолтын зардалд хөрөнгө гаргахыг хориглож буйг  анхааруулж Дархан сумын ИТХ-ын ажлын албанд албан бичиг ирүүлжээ.

    Түүнчлэн Аймгийн Засаг дарга 147 дугаар захирамж гаргаж төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэн ажиллахыг үүрэг болгосон зэргийг хүндэтгэн үзэж Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид 100 хувь өөрсдийн зардлаар БНСУ-ын Кёнги аймагт албан ёсны айлчлал хийнэ гэдгийг мэдэгдэв. Айлчлал 2014.10. 20 -26 өдрүүдэд болно. Энэ үеэр 4 ажлын хэсэг тус улсын үйлдвэржилт, хот байгуулалт, эрүүл мэнд, боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах аж.Ойролцоогоор нэг хүнээс 1,5-2,0 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна.
     Дархан сумын ИТХ-ынхан гадаад томилолтын зардалд тусгагдсан 25 сая төгрөгийг  төсвийн тодотголоор бүтээлч ажилд зарцуулна гэв.  БНСУ-ын Кёнги аймагт хйих ажлын айлчлалаа 100 хувь өөрсдийн зардлаар хийхээр болсныг  мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%