Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Жолооч нарын төлөөлөл Дархан сумын ИТХ-ын даргатай уулзав

2014-10-08

    Нийтийн тээврийн үйлчилгээнд олон жил ажилласан жолооч нарын төлөөлөл Дархан сумын ИТХ-ын даргаТ.Тулгаатай уулзав. Жолооч нарын  автомашиныг “стандарт хангахгүй” гэсэн нэрийн дор хавчиж тээвэрлэх эрх олгохгүй байгаад гомдолтой байна гэв. Жолооч нар төрөөс ажлын байр нэхээгүй,өөрсдийн хувийн автомашинаар хоногийн хоолоо залгуулж байхад ажилгүй болгож байгаад бухимдалтай хандаж байсан юм.
    Аймгийн Тээвэр авто замын газраас тохирлын гэрчилгээ авсан тээврийн компаниудтай 2014 онд тээвэрлэлтийн гэрээ хийхээр болжээ. MNS 5122:2013 шинэчлэгдсэн стандартаар 2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн автомашиныг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахыг хориглосон аж .

   Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Альфа Омега” тээврийн компанид 130 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрээс 70-80 автомашин нь хасагдахад хүрчээ.
    Тус  уулзалтын үеэр “стандарт” гэсэн нэрийн дор шууд л хүнийг хоолноос салгаж ажилгүйчүүдийн эгнээг нэмэгдүүлэхгүй байгаасаа гэсэн горьдлого жолооч нарт байгааг өгүүлэв.
   Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа жолооч нарын санал , шүүмжлэлийг хүлээн авч Тээвэр авто замын газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, МХГазар зэрэг байгууллагуудтай уулзаж эргэн хариу мэдэгдэнэ гэсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%