Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Ахмадууд баяраа тэмдэглэв

2014-10-01

ОЛОН УЛСЫН БОЛОН МОНГОЛЫН АХМАДЫН ӨДРИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ч.ЦЭНДСҮРЭНГИЙН  НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ


      Эрхэм хүндэт ахмад, буурлууд
      Эрхэм хүндэт зочид та бүхнийхээ
      Энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

     Дархан хотын төдийгүй эх орныхоо өнцөг булан бүрт бүтээн байгуулалтанд хөдөлмөр бүтээлээ зориулсан ач буянтай анхдагчид, ариун цагаан хөдөлмөрөөрөө үлгэр жишээ болсон үе үеийн ахмадууд та бүхэндээ Олон улсын болон Монголын ахмадын өдрийн халуун мэндчилгээ хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан  наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
       Монгол Улсын төр, аймаг орон нутгаас ахмад настнуудынхаа амьдрах орчин, нөхцлийг сайжруулах, тэдний ая тухтай амьдрах нөхцөл боломжийг хангах талаар олон арга хэмжээ авч  ажиллаж байна.

      Аймгийн ИТХурлаас бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үндсэн чиглэлд: Ахмад настны амьдралын чанарыг сайжруулах, нөхөн сэргээх сувилал байгуулах, ахмад настан болон өрх толгойлсон эхчүүдийн амьдрах орчныг сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, ногоон ажлын байр бий болгоход хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих бодлого баримтлана гэж тодорхойлсон. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 50 дугаар тогтоолоор Уламжлалт нөхөн сэргээх анагаах ухаанд суурилсан ахмадын сувилалыг байгуулан ажиллуулж байна.

     Аймгийн ИТХ-ын Үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, Ахмадын автобусны үйлчилгээг өргөжүүлж, чиглэлийг нэмэгдүүлэх, “Ахмадын улсын зөвлөлгөөн”, Ахмад настны өмнө тулгамдсан асуудлаар Иргэний Танхим нээлттэй хэлэлцүүлэг, улмаар “1000 ахмадын Анхдугаар чуулган”-ыг амжилттай зохион байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Цаашид ахмад настнуудынхаа өмнө тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллах болно.

      Дархан-Уул аймагт 7949 ахмад настан байгаагийн 35,6% нь эрэгтэй, 64,4% нь эмэгтэй байна. Харьяалах байгууллагатай 4783, харьяалах байгууллагагүй 3166, ахмад дайчин 14, хөдөлмөр эрхэлдэг 921 ахмад настан байна.

     Аймгийн нийт ахмад настнуудын эрх ашиг, эрүүл мэнд, насжилтыг хамгаалах үйл ажиллагааг нийгмийн бүх хүрээнд зохион байгуулах, тэдэнд хөнгөлөлт, үйчилгээг цаг хугацаанд нь шуурхай хүргэх, нийгмийн халамж,ахмад настнуудын тулгамдсан асуудал, нийтлэг эрх ашигтай холбогдсон санал хүсэлтийг шийдвэрлэх, ахмадууд өөрийн хөдөлмөр, хамтын хүчээр хорших замаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэл тэмүүлэлийг  дэмжих  чиглэлээр  Аймгийн Ахмадын хороо нь Засаг даргатай 2014 онд “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”-г  байгуулан ажиллаж байна.

     ИТХ-ын Хуралдаанаас аймгийн Ахмадын хороонд Орон нутгийн төсвөөс 90,6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэн үйл ажиллагааг дэмжин ажиллалаа.

    Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар нь аймгийн ахмадын “УРЛАГИЙН ИХ НААДАМ”-аа амжилттай зохион байгуулах арга хэмжээнд зориулж, 1 сая 320 мянган төгрөг, Азийн ахмадын урлаг соёлын их наадам, Цагаан сар, Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг дэмжин  3 сая 600 мянган төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

      Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт тусламжид 6216 ахмад настанг хамруулж, 487,6 сая төгрөг, алдар цолтой ахмадуудад үзүүлэх хөнгөлөлт тусламжийг 61 ахмадад 74,2 сая төгрөг, Ахмад настанг асрамжилж байгаа 683 иргэнд 229,5 сая төгрөг,  Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сэргээн засах үйлчилгээнд 209 хүнийг хамруулж 52,4 сая төгрөгийг тус тус  нийгмийн халамжийн сангаас олгоод байна.

      Мөн тэжээн тэтгэх үр хүүхэдгүй, нийгмийн даатгалаас эрх үүсээгүй ахмад настан 107 иргэнд 67,7 сая төгрөгийн тэтгэвэр олгогдсон байна.

    Аймгийн НХҮХэлтэс нь “ Дархан- Үйлс”,“ Цанид”  эмнэлэгтэй Зулзагын голд  ахмад настныг хөнгөлөлттэй үнээр амраах гэрээ байгуулж 2014 онд 445 ахмад настанг амрааж, 67,2 сая төгрөгийн хөнгөлөлтийг үзүүллээ.  Ахмадууд  санаачлан нийтийн бүжигт 200 гаруй, “Өглөөний алхалт” явган  аялалыг  тогтмол зохион байгуулж хэвшлээ. Хèéí дасгал, чийрэгжүүлэх òàíõèìààð 1500 ãàðóé àõìàäóóä òîãòìîë ¿éë÷ë¿¿ëæ áàéíà.

    Дархан-Уул аймгийн хэмжээнд 40-өөс дээш хөдөлмөрийн насны иргэн 18105 байна. Хөдөлмөрийн хэлтсэс нь  40-өөс дээш насны 130 иргэнийг хөтөлбөрт хамруулж 97 иргэн байнгын ажлын байранд зуучлагдан, 104 иргэнийг түр ажлын байраар хангаад байна. Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт 40-өөс дээш насны 55 иргэнд жижиг зээл олгож, 2013-2014 оны 9-р сар хүртлэх хугацаанд 40-өөс дээш насны 585 иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллалаа.
Монголчууд эрт үеэс ахмад настнууддаа хишиг буян, хайр хүндэтгэлээ үзүүлж үг, сургаалыг  нь сонсож ирсэн сайхан уламжлалтай. Тэрхүү уламжлалын дагуу Бид ажил амьдралын арвин их туршлагатай ахмад буурлууд Та бүхнээсээ суралцах зорилгоор салбар бүрт ажиллаж байсан шилдэг тэргүүний ахмадуудаас бүрдсэн зөвлөх багийг томилон ажиллуулж, тэднийхээ арга туршлагаас суралцаж, санал санаачилгыг нь үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.
 Ахмад настнуудынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, сэтгэл санааг өөдрөг сайхан байлгахад чиглэсэн олон ажлыг аймаг орон нутгаас ахмадын байгууллагтайгаа хамтран цаг  ямагт анхаарч, хийж хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа ч анхаарах болно гэдгийг дахин тэмдэглэн хэлье.

     Буянт буурлууд та бүхнийг ажлын их туршлага, мэдлэг ёс уламжлал зан үйлсээ хүүхэд залууст өвлүүлэхэд анхаарч, манлайлан ажиллахыг уриалж байна

      Та бүхэндээ аймгийн ИТХурал, Тэргүүлэгчид, аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа урт нас, удаан жаргалыг хүсье.

       Сайн үйлс дэлгэрэх болтугай.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%