Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын ИТХурлаас уриалга гаргав

2014-09-27

Үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, өвлүүлэн үлдээх өдрийн хүрээнд Дархан сумын ИТХурлын дарга Т.Тулгаа өдрийг дэмжин ИТХурлаас бодлогийн хэмжээнд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн тэрээр Дархан сумын ИТХурлаас нэгэн уриалга гаргах гэж байгааг дуулгасан байна. Сумын ИТХурлаас төрийн албан хаагчид, тэр дотроос хэлтэс агентлагийн дарга нарыг гарын үсгээ Монгол бичгээр бичих, мөн түүнчлэн албан байгууллага дотор байрлах хаяг, албан тушаал, нэрсийг крилл болон давхар монгол бичгээр бичихийг уриалав. Уг уриалгад нэгдэж төрийн байгууллагууд 2014 оны 1 дүгээр сарын 31 буюу шинийн нэгнээс эхлэн монгол бичгээр гарын үсгээ бичиж хэвшихийг хүссэн юм. Ажлын эхлэл болгож Дархан сумын ИТХурлын ажлын албанаа эхлэх болно гэв. Цаг хугацааны эрхээр бидний өвөг дээдсээс уламжлан ирсэн “Монгол бичиг” түүх болон үлдэх эмгэнэлт дүр зураг бий болсныг эрдэмтэн судлаачид сануулсаар ирсэн. Энэ ч утгаараа төрийн тэргүүнээс эхлэн Монгол бичгийг түгээн дэлгэрүүлж нийтийн хүртээл болгох ажлын эхлэл тавигдаж байна. Тухайлбал: Төрийн үйл хэргийг эрхлэхдээ үндэсний хэл бичгээр хөтлөх эхний алхамууд хийгдэж гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, бүрэн дунд боловсролын гэрчилгээг Монгол бичгээр бичиж эхэлсэн аж. Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч ирэхдээ эрт цагийн үгийн бүтцийг өчүүхэн ч алдагдуулалгүйгээр бидэнд авч ирсэн нь монгол хэлний хөгжил хувьсал бүхнийг ташаагүй үнэн тэмдэглэсэн түүхэн сурвалж бичиг мэт. Орчин цагийн монгол хэлний дуудлагаас өөрөөр бичиж байгаа үг бүрийн цаана эх хэлний маань түүхэн хувьсал, үгийн гарлын учир шалтгаан, үндэсний хэл сэтгэхүйн бүхэл бүтэн түүх байгаа гэдгийг “Үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, өвлүүлэн үлдээх өдөр” оролцсон хэл уран зохиолын багш нар онцлон дурьдаж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%