Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Орхон, Булган аймгаас туршлага судлав

2014-09-27

Дархан сумын ИТХ-ын ажлын алба, Тэргүүлэгчид, Хорооны дарга нарын төлөөлөл энэ сарын 18-20 ны өдрүүдэд Орхон, Булган аймгуудад ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдхүүнд Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Сумын хөгжил, Хүний хөгжил нийгмийн бодлого,Хууль эрх зүй өргөдөл гомдлын хорооны дарга нар болон Тэргүүлэгч нарын 14 хүний төлөөлөл багтав. Орхон аймгийн Жаргалант сум, Булган аймгийн Булган сумдад ажилласан юм. Тус аймгуудад нэвтрүүлсэн тэргүүн туршлагаас санаа авч ажил хэрэг болгох ажлууд байсан юм. Тухайлбал: Гэр хороололын айл өрх бүрийн хашаанд хогийн сав байрлуулсан, Дэд бүтэц холбогдсон газрыг иргэдэд олгож эхэлсэн зэрэг ажлыг нэрлэж болно. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Булган, Орхон аймгийн ИТХ-ын дарга , Тэргүүлэгч нар Дархан сумаас туршлага судалсан аж.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%