Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2019 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА

2018-12-17

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаар дүүргийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийг батлах тухай тус тус хэлэлцэн баталлаа. 
Дүүргийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Эрдэнэбат хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулж илтгэл хэлэлцүүлэв. Үүний дараагаар дүүргийн ИТХ-ын Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны дарга С.Мөнгөнсар Эдийн засаг, төсвийн хорооны дарга Н.Оюунцэцэг нар санал дүгнэлтээ танилцуулан, ИТХ-ын Төлөөлөгчдийн асуулт, саналыг хүлээн авч, дүүргийн 2017 оны төсвийн гүйцэтгэл болон 2019 оны төсвийг баталлаа.

Мөн үеэр Дүүргийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” гэж дүгнээд, 2019 оны төлөвлөгөөний төслийг батлав. 










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%