Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан-Уул аймаг төр иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлж аймагтаа тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэсэн байна

2018-12-12

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран 2017 оноос эхлэн Дархан-Уул, Булган аймгуудад “Хэрэглэгчийн үнэлгээ”-ний судалгааны ажлыг явуулсан байна. Тус судалгааны гол зорилго нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай хүртээмжтэй, хүнд сурталгүй, шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийж, цаашид өөрчлөх бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлоход оршжээ. Энэ хүрээнд манай аймаг 3 бүлэг 32 асуулт бүхий 87 үзүүлэлтийг агуулсан асуултуудыг 4 сумын 26 багийн хэмжээнд түүвэрлэлтийн аргаар 1000 иргэдийг хамруулан явуулсан байна. Иргэдээс аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа нийт 49 саналыг гаргасан бөгөөд эдгээр саналуудыг 13 хэсэгт тоймлон хэрэгжүүлж иргэдийнхээ талархлыг хүлээж чаджээ. Өнөөдөр /2018.12.12/ хэрэгжүүлэгч газраас Швейцарын хөгжлийн агентлагийн холбогдох удирдлагуудын хамт иргэдээс гарсан саналуудыг хэрхэн хэрэгжүүлсэн байдалтай биечлэн танилцахаар манай хүрэлцэн ирсэн байна. Санал асуулгад оролцсон иргэд нийтийн зам талбайн тохижилт засвар, төрийн үйлчилгээг цахимжуулах, автомашины хурд сааруулагч, худгийн тоог нэмэгдүүлэх, гэрэлтүүлэг, камержуулалт, алслагдсан багуудын чиглэлд нийтийн тээвэр явуулах зэрэг асуудлуудыг хөнджээ. Энэ чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагууд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон ажлыг хийж хэрэгжүүлжээ. Ингэснээр төр иргэдийн хамтын уялдаа холбоо сайжирч өөрсдийн өмнө тулгамдсан асуудлуудаа хамтдаа шийдвэрлэж чадсан байна. Иргэд зөвхөн саналаа хэлэх биш харин төртэйгөө хамтран өөрийн багтаа тулгамдсан ажлууд дээр хамтран төсөл хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн байна. Мөн хүнд сурталгүй түргэн шуурхай төрийн үйлчилгээг авах үүднээс Смарт дархан системийг нэвтрүүлж орчин үетэйгээ Дарханчууд хөл нийлүүлэн алхах болжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%