Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVI хуралдаан хуралдлаа

2018-11-07

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVI хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хуралдаан зарлах тухай, Нэгдсэн хяналт, шалгалтын дүнгийн талаар, Шагналд тодорхойлох тухай, бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 
      Хуралдаан зарлах тухай асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын Ээлжит XII хуралдааныг зарлан хуралдуулж, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, аймгийн 2019 оны төсөв батлах тухай, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэхээр тогтоолыг баталлаа.
      Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас энэ оны 10 дугаар сарын 09-19-ны өдрүүдэд засаг захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагуудад нэгдсэн хяналт шалгалтын ажлыг хийсэн билээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу тус нэгдсэн хяналт, шалгалтын дүнгийн талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн асуулт асууж, санал хэлсэнээр холбогдох байгууллагын удирдлагуудад чиглэл өгсөн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын бодлого, шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг боловсронгуй болгох, эрчимжүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасан юм.
    Мөн аймгийн хэмжээнд засаг захиргаа, төрийн үйлчилгээний байгууллага, улсын болон орон нутгийн өмчит компаниудад аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэртэй холбогдсон бүрдүүлж, баяжуулж, ашиглаж байх мэдээллийн сантай болгох, аймгийн ИТХ-аас батлагдан гарч байгаа тогтоол шийдвэр, хугацаатай хариутай албан даалгавар албан бичгийн хяналтыг нэгтгэн зангидах, аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн биелэлтийг хагас болон бүтэн жилээр гарган жил бүрийн 07 дугаар сарын 25, 12 дугаар сарын 25-ны дотор ажлын албанд ирүүлж байхыг аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга М.Жанболатад даалгасан юм. 
    Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Шагнал тодорхойлох тухай, бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%