Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хэлмэгдэгсдийн үр хүүхэд, гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүллээ.

2014-09-09

Монгол улсын түүхэнд хар толбо үлдээсэн аймшигт үйл явдал бол 1920-1960 оныг хамрах улс төрийн хэлмэгдүүлэлтийн үе юм. Энэ үед Монголчууд 60 мянга гаруй нэрт сэхээтэн, эрдэмтэн, энгийн олон иргэдээ алдсан билээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ.
1996 оноос эхлэн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр болгосноор энэ жил 18 дахь жилийн нүүрийг үзэж байна.
Дүүргийн ИТХ-ын дэргэдэх “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс” нь   “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн хэрэгжилтийг дүүргийн хэмжээнд зохион байгуулах, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс болон Нийслэлийн салбар комиссоос  өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.
2014 онд дүүргийн салбар комисс Чингэлтэй дүүргийн харьяат хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, 9 иргэний хүсэлтийг хүлээн авч, 8 хүсэлтийг шийдвэрлэж, нийт 3 иргэнд нөхөн олговор олгосон байна.
Бид жил бүр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн харьяат Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
Манай дүүргийн хэмжээнд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, гэр бүл нийтдээ 78 иргэн байгаагаас 4 хэлмэгдсэн иргэн одоог хүртэл  энх тунх амьдарч байна.
Энэ жил тус өдрийн хүрээнд Дүүргийн харьяат хэлмэгдсэн иргэд, тэдний үр хүүхдийг дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран 6 чиглэлээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, Түвдэнпэлжээлин хийдтэй хамтран хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулж 108 зул өргөж, буян ном хуруулан хүндэтгэл үзүүллээ.

Хамтран ажилласан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Түвдэнпэлжээлин хийдийн хамт олонд баярласнаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%