Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХАА-Н САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ОРЧИН ҮЕИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР ОНЦГОЙ АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА

2018-11-25

Төв аймгийн эдийн засгийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь Хөдөө аж ахуйн салбар. Мал аж ахуй, газар тариалангаа түшиглэн хөгжиж байгаа аймгийн хувьд энэ чиглэлийн үйлдвэрлэлээ хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн техник технологи ашиглан үйлдвэрлэсэн бараа бүтээгдхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломжийг эрэлхийлсээр байна. Бид хамтын ажиллагаатай гадаадын улс орнуудын муж хотуудтай хамтран ажиллах шинэ санал санаачлага дээр тулгуурлан, малаас гарах ашиг шимийг эцсийн бараа бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд БНЧУ-ын Үйлдвэр худалдааны дэд сайд Эдуард Муржицкий, БНЧУ-ын элчин сайд Ийрж Бродский тэргүүтэй тус улсын бизнесийн байгууллагын төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай аймагт ажиллалаа. Төлөөлөгчдийг Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ХХААГ-ын дарга Жамбалдорж нар хүлээн авч уулзав.

Уулзалтаар БНЧУ болон Төв аймгийн хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болох Амьтны гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төсөл /мах боловсруулах үйлдвэр/, төвийн бүсийн мал ээмэгжүүлэх, мал бүртгэлжүүлэх системийн хэрэгжилт, үр дүнгийн талаар түүнчлэн Чехийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Төв аймгийн Эрдэнэ сумын “Эрдэнэ” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ХАА-н ангийг түшиглэн байгуулсан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургалтын төвийн үйлажиллагааны талаар, тус төвд шинээр сүү боловсруулах техникийг гардуулан өгөхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо.

БНЧУ-ын худалдаа эдийг засгийн танхим, БНЧУ-ын Элчин сайдын яам, тус улсын үйлдвэрлэл бизнес эрхлэгчид,  Аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон   “B2B бизнес форум” зохион байгуулагдлаа.  Биенес форумын үеэр хоёр талын бизнес эрхлэгчид ААН, Компаниуд танилцаж, санал бодлоо солилцон, цаашид хамтран ажиллах боломж гарцыг хамтдаа эрэлхийлсэн чухал арга хэмжээ боллоо. БНЧУ-ын Үйлдвэр Худалдааны Сайд, БНЧУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайд нар 2 талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахаа мэдэгдэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%