Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбатад аймгийн Засаг дарга З.Батзориг аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн төслийг өргөн барилаа.
Ирэх оны төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өргөн барихад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мэндсайхан, Б.Батцогоо, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун, аймгийн ЗДТГ-ын дарга О.Наранжаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт нар байлцлаа.