Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ЭРХЗҮЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРООНЫ ГИШҮҮД “ЖАРГАЛТАЙ ИРГЭН-НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ” БҮЛГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ “ХАНГАЛТТАЙ ГЭЖ ДҮГНЭВ

2018-11-22

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн зорилтын “Жаргалтай иргэн-Нутгийн удирдлагын хөгжил” бүлгийн хэрэгжилт,  дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Эрхзүй нутгийн удирдлагын хорооны Төлөөлөгчдөд тус тус танилцуулж хэлэлцүүлэв. 
 
Хуралд Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, хорооны гишүүн Д. Мөнхтөр, Д.Баянбат, З.Бямбажав, Ц.Бугасүрэн, Л.Ариунтуяа, Д.Мөнхчулуун, тэргүүлэгч Б.Батхуяг, төлөөлөгч В.Хүрэлбаатар, Т.Идэрцагаан, Ш.Батсүрэн, Ч.Болормаа, Г.Бадамгарав, Б.Цогзолмаа, С.Мөнгөнсар Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцов.

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн зорилтын Жаргалтай иргэн-Нутгийн удирдлагын хөгжил” бүлгийн хэрэгжилттэй холбоотой хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Ө.Эрдэнэхүү, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Ц.Сугаржав, Онцгой байдлын хэлтсийн дарга С.Эрдэнэбаяр, Замын цагдаагийн хэлтсийн дарга Д.Ганболд, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа нар тус тус танилцууллаа. 

Хурлын хорооны гишүүд холбогдох хэлтэс албадын цаашид анхаарч ажиллах асуудлуудад саналаа хэлж  дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн “Жаргалтай иргэн-Нутгийн удирдлагын хөгжил” бүлгийн зорилтуудын хэрэгжилтийг “ХАНГАЛТТАЙ“ гэж дүгнээд Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭРХ ЗҮЙ НУТГИЙН
 УДИРДЛАГЫН ХОРОО

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%