Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 9 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫГ ТОВЛОВ

2018-11-22

       Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09.00 цагт болов. Хуралдаанд ирвэл зохих 7 Тэргүүлэгчээс Ж.Балжинням, Я.Бат-Очир, Б.Даваасамбуу, Д.Жаргалсүрэн, С.Мөнхзул, Б.Нямбаяр нар оролцож, хуралдааны ирц 85,7 хувьтай хуралдав.  Н.Болор-Эрдэнэ Улаанбаатар хотод томилолттой.  Тэргүүлэгчдийн хуралдаанаар:
1.    Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 9 дүгээр хуралдааны тов зарлах тухай
2.    Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын илтгэл, илтгэгчийг батлах тухай
3.    Төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт тавьж, хариулт авч, санал бодлоо илэрхийлж, асуудлыг санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэв.  
      Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 8 дугаар хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 10-ны  өдрийн Даваа гарагийн 09.00 цагт сумын хуралдааны танхимд хуралдуулахаар боллоо. Хуралдаанаар:
1. Дархан сумын ИТХ-ын, түүний Тэргүүлэгчдээс хэрэгжүүлсэн ажлын тайлан илтгэл,
2. Дархан сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2018 онд хийсэн ажлын тайлан илтгэл,
3. Дархан сумын 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, Дархан сумын  эдийн засаг, нийгмийн  2019 оны зорилт, төсвийн төслийн тухай илтгэл   /Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэл, Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны  тайлан/,
4. Аймгийн Аудитын газраас Дархан сумын 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн төсөлд өгөх санал,
5. Дархан сумын ИТХ-ын сумын хөгжлийн бодлогын хорооны дүгнэлт
6. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх юм.
        Тэргүүлэгчид төрийн дээд одон медальд нэр дэвшүүлж ирүүлсэн 13 хүний материалтай танилцаж, аймгийн Засаг даргад уламжлахаар тогтлоо.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%