Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

30 орчим сэтгүүлч Дархан хотын бичил уурхай, алтны нийлүүлэлтийн үйл явцтай танилцлаа

2018-11-19

Швейцарын хөгжлийн агентлагаас санаачлан бичил уурхай болоод алтны нийлүүлэлтийн талаар сэтгүүлчдийг хамруулсан олон талт сургалт, аяллыг үе шаттайгаа явуулдаг уламжлалтай. Өнөө жил шинээр ашиглалтад орсон алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээг сэтгүүлч нарт танилцуулах аяллыг явуулж байна. “Хариуцлагатай бичил уурхай, алтны нийлүүлэлтийн сүлжээ” сэдэвт аялалд нийтдээ 30 орчим сэтгүүлч хамрагдлаа. Улсын хэмжээнд хуулийн хүрээнд зохион байгуулалтад орсон 6500 гаруй бичил уурхайчин байдаг байна. Харин Дархан-Уул аймгийн Шарын гол суманд үйл ажиллагаа явуулж буй “Буянтын хөндий” Төрийн бус байгууллагын 200 орчим бичил уурхайчидтай уулзалт хийн үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцсан байна. Мөн тус аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн харьяа Сорьцын хяналтын газартай танилцаж өөрсдийн сонирхсон асуултаа аймаг орон нутгийн удирдлагуудаас асууж хариултаа авчээ. Тус аяллын гол зорилго нь Бичил уурхайн сайн жишээг олон нийтэд таниулах, бичил уурхайгаар олборлосон алтны худалдааны төвлөрлийг бууруулах, алтны гарал үүсэл, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд болон Дархан-Уул аймагт байгуулагдсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний талаар олон нийтэд зөв ойлголт өгөхөд оршжээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%