Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 12 ДУГААР ХОРООНД МЭДЭЭЛЭЛ, ИННОВАЦИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2018-11-15

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд сурталчлах, мөн төр засгаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг цаг тухайд нь түргэн шуурхай хүргэх зорилготой халаалт, дулаалга, дэд бүтцийн асуудлаа бие даан шийдсэн “Мэдээлэл, инновацийн нэгдсэн төв”-ийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нээж, үйл ажиллагааг эхлүүллээ.

Нээлтийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батхуяг, ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, хэлтэс албадын дарга, ИТХ-ын ажлын алба, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Иргэний танхимын ажилтан, “Монгол базальт” ХХК, “Атмор” ХХК зэрэг хувийн хэвшлийн удирдлагууд оролцлоо. 
Дүүргийн төсвийн хөрөнгөөр 12 дугаар хорооны хуучин барилгыг шинэчлэн засварлан гадна дулаалга, цэвэр, бохир ус, халаалт, зэрэг дэд бүтцийн асуудлууд, хяналтын систем, агаарын чанарын мэдээллийн дэлгэц зэргийг бие даан иж бүрэн шийдвэрлэсэн уг төв нь жишиг байгууламжийн зориулалттайгаар үйл ажиллагаагаа явуулах юм.

Энэхүү төв ажилласнаар иргэд гэр, сууцанд тохирох төхөөрөмжийг сонгох, ашиглах дадлыг эзэмших, амьдралын хэв маягаа өөрчлөх “Хашаандаа сайхан амьдрах”-ын зэрэгцээ “Яндангүй өрхийн ”-ийн тоо нэмэгдэж агаар, хөрсний бохирдол тодорхой хувиар буурч нийслэлчүүд утаагүй цэвэр тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
Мэдээлэл инновацийн төвд “Монгол базальт” ХХК, “Атмор” ХХК, “Монватт” ХХК, “Нинж зан” ХХК, “Ултрасоник” ХХК зэрэг 20 гаруй үндэсний үйлдвэрлэгч хувийн хэвшлийн халаалт, дулаалгын систем, барилгын дүүргэлт, гадна, дотор өнгөлгөөний материал, био суултуур, гадна тохижилтын материалууд зэрэг 60 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд дэлгэн толилуулж байна.












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%