Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2018-11-06

       Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13.00 цагт болов. Тэргүүлэгчдийн хуралдаанаар:
1.    Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 8 дугаар хуралдааны товыг өөрчлөх тухай
2.    “Дархан сумын ИТХ-ын дотоод журам”-ыг шинэчлэн батлах тухай
3.    Төрийн дээд одон медальд нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт тавьж, хариулт авч, санал бодлоо илэрхийлж, асуудлыг санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэв. 
       Тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас 11 дүгээр сарын 08, 09-ийг бүх нийтийн амралтын өдөр болгосонтой холбогдуулан, Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 8 дугаар хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны  өдрийн Даваа гарагийн 14.00 цагт сумын хуралдааны танхимд хуралдуулахаар өөрчиллөө. Хуралдаанаар 1. Дархан-Уул аймгийн Дархан сумын  газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, суурь үнэлгээний итгэлцүүр, төлбөрийн бүсийн хил заагийг тогтоох тухай. 2. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн дарга, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх юм.
       Дархан сумын ИТХ-ын дотоод журам нь сумын ИТХ-ын ажлын албаны ажилтнууд, сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарт нэгэн адил үйлчлэхээр болсон байна.
     Тэргүүлэгчид төрийн дээд одон медальд нэр дэвшүүлж ирүүлсэн 14 хүний материалтай танилцаж, санал нэгтэйгээр аймгийн Засаг даргад уламжлахаар тогтлоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%