Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

2018-11-06

Хүйтний улиралд дэгдэлт ихтэй байдаг томуу томуу төст өвчнөөс сэргийлэх вакциныг жил бүр улс орон даяар хийдэг. Энэ жилийн вакцин хийгдэж эхэлсэн талаар өнөөдөр /2018.11.05/ аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл өглөө. Өнөө жилийн тухайд аймгийн хэмжээнд 1500 тун ирснээс эхний ээлжид халдварын өндөр эрсдэлтэйд тооцогддог эмч эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэд болон 60-аас дээш настай ахмадууд, Уушги, зүрх судас, бөөр, элэг, цусны болон бодисын солилцооны архаг өвчтэй насанд хүрэгчдэд хийх ажээ. 250 гаруй вакциныг харъяа өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан иргэд 15000 төгрөгийн өртөгтэйгээр хийлгэх боломжтой. Вакцин хийлгэснээс хойш насанд хүрэгчид 14 хоногт, хүүхдэд 21 хоногт дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг юм байна. Судалгаагаар томуугийн вакцин хийгдэж эхэлснээс хойш халдварлалтын хувь хэмжээ болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, томуугаар үүсгэгдэх аминд аюултай халдвар буурсан үзүүлэлт гарчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%