Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Жендэрт суурилсан хүчирхийлэл” судалгааны үр дүнг танилцуулах семинар болов

2018-10-31

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялангуяа жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл нь эрүүл мэнд, хүний эрх, үндэсний хөгжилд өргөн хүрээнд нөлөөлсөн нийгмийн хамгийн том тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Үндэсний статистикийн хорооноос 2016 оны зургаадугаар сараас эхлэн Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээндээ  /2018.10.30/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд “Жендэрт суурилсан хүчирхийлэл” судалгааны үр дүнг танилцуулж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Төслийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн судалгааг танилцуулсан бөгөөд сүүлийн 12 сарын байдлаар нийт судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дунд эдийн засгийн хүчирхийлэлд 12 хувь, бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд 12,7 хувь, хүчирхийллийн аль нэг хэлбэрт 35 хувь нь өртсөн байжээ. Иймд энэ өдрийн семинараар дамжуулан судалгааныхаа үр дүнг аймгийн бодлого төлөвлөгч, боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулж цаашдын хамтын ажиллагаа, бодлогын зөвлөмжөө боловсрууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%