Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат “Олимпийн гараа” тэмцээний нээлтэд оролцлоо

2018-10-29

Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч, академич, профессор, олон улсын хэмжээний мастер Д.Банди агсны нэрэмжит бага насны боксчдын улсын аварга шалгаруулах “Олимпийн гараа” тэмцээн Булган аймагт болж байна.

Өнөөдөр “Олимпийн гараа” тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч, академич, профессор, олон улсын хэмжээний мастер Д.Банди агсны гэр бүл Долгоржав, Монгол Улсын гавьяат тамирчин, Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч, дэлхийн аваргын мөнгөн медальт, ази тивийн аварга Т.Үйтүмэн, Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч, аймгийн боксын холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, аймгийн Засаг  даргын орлогч Ц.Бат-Өлзий, тус тэмцээний Ерөнхий шүүгч Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Х.Алтанхуяг нар оролцлоо.

            Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат:

- Манай аймаг энэ тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. “Олимпийн гараа” тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж, өнгөрсөн жилээс олон баг тамирчид оролцож байгаад талархаж байна. Цаашид шилдэг тамирчдыг төрүүлэх зорилгоор энэ тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулах төсөв хөрөнгийг орон нутгийн төсөвт тусах талаар анхаарна гэж нээлтийн үйл ажиллагаан дээр хэллээ.

Энэ удаагийн тэмцээнд 48 байгууллагын 348 тамирчин өрсөлдөж байна. Нийслэлийн дүүрэг, спортын хороо болон Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангай Дорнод, Завхан зэрэг аймгийн тамирчдаас  гадна ОХУ-аас таван баг оролцож байна.

Өнгөрсөн жилийнхээс 10 шахам баг тамирчид илүү оролцож байгаа нь энэ тэмцээний нэр хүнд өндөр байгааг харуулж байна  гэж ахмад  тамирчид үзэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%