Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ХОРООДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫГ ЧАДАВЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-10-26

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, төлөөллийн чиг үүргийн талаарх мэдлэг олгох арга зүйн сургалтыг аравдугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хурлын танхимд зохион байгууллаа. 
Сургалтыг ИТХ-ын Иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нээж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ. 

Сургалтыг МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ байгууллагатай хамтран Төлөөлөл ба нийгмийн бүтцийн зураглал, Иргэдийн оролцоог баталгаажуулсан хууль тогтоомжийг хэрэглэх нь сэдвийн дор явууллаа. 
Төлөөлөл ба нийгмийн бүтцийн зураглал сэдвийн хүрээнд хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар “Эрх мэдлийн алхалт” дасгал ажиллаж, иргэд нэгэн цул биш, өөр өөр эрх ашиг, үзэл бодол, байр суурьтай, боломж, сонголтын хувьд ч өөр, эрх мэдлийн хувьд тэнцвэргүй, ялгаатай нөхцөлд оршиж буй талаар ярилцаж, харилцан санал солилцлоо. 
Мөн үеэр Иргэдийн оролцоог баталгаажуулсан хууль тогтоомжийг хэрэглэх нь сэдвийн хүрээнд Захиргааны Ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиудыг сурталчлан таниулж хэрхэн Нийтийн сонсгол явуулах талаар арга зүйн зөвлөгөө өглөө.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%