Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАНЧУУД “2019 ОНД ОНХС-аар ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨЛД САНАЛАА ӨГЛӨӨ

2018-10-19

Аймаг, сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимууд, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс хамтран “2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төсөлд иргэдээс санал авах нь” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.10.19/ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн Ерөнхий эдийн засагч Б.Батсүх 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээлэл болон “2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төслийг танилцуулсан юм.

Дархан-Уул аймагт 2018 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 19.8 тэрбум төгрөгийн 16 төсөл арга хэмжээ, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.6 тэрбум төгрөгийн 64 төсөл арга хэмжээ, ОНХСАН-ийн хөрөнгө оруулалтаар 2.7 тэрбум төгрөгийн 82 төсөл арга хэмжээ, БОХНСАХ зардлаас 0.3 тэрбум төгрөгийн 34 төсөл арга хэмжээ, гадаадын зээлээр 10.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1 төсөл арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Үүнд Спорт цогцолборын барилгын ажлын үргэлжлэл, Хараа голын төмөр бетонон гүүрийн засвар, Төрөх эмнэлгийн барилгын өргөтгөл, Шинэ хуучин Дарханыг холбосон к14-27 дугаар цэг хүртэлх шугамыг 2Ф600 мм-ийн голчтой 2.6 км дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил, Дархан сум, 11, 12, 13, 14, 15 дугаар багийн төв, 7, 8 дугаар багийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, 23 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл зэрэг бүс нутгийн томоохон бүтээн байгуулалтууд бүхий нийт 39.5 тэрбум төгрөгийн 197 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж ард иргэдийнхээ ая тухтай орчныг бүрдүүлсэн байна.

Харин 2019 онд улсын болон ОНХС-ийн нийт 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр Дархан сумын багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг дарга нар болон иргэд 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төсөлд саналаа илэрхийллээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%