Монгол орныг сурталчлах зорилготой “Өнөөдрийн Монгол” төслийн хүрээнд Дархан хотод Япон мэдээллийн агентлагийн К.Такаши, “Кодо нюьс”-ийн Н.Хатта, ОХУ-ын ТАСС агентлагийн С.Бобылёв, “Спутник” агентлагийн В.Астапкович, “Риа Новости”-гийн Ю.А.Гармеев, ОХУ-ын Буриад улсын нэрт гэрэл зурагчин Цыбик Ивановна, БНХАУ-ын CCTV агентлагийн Т.Төмөрголт, “Синьхуа” агентлагийн Асхан, Бай Хиегү, Монгол улсаас Л.Ганзориг, В.Баттулга, Б.Чадраабал, С.Бадамханд нарын гэрэл зурагчид 2018оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай аймагт хүрэлцэн ирсэн байна. “Өнөөдрийн Монгол” төсөл нь аравдугаар сарын 8-15-ны хооронд манай улсад хэрэгжих бөгөөд Дархан-Уул аймгийн Дархан нэхий ХК, Малын үржлийн сан болон УБТЗ-ын Дархан хэсгийн дурсгалын хөшөөг үзэж сонирхон өөрсдийн арга барилаар сонирхолтой зургуудыг авчээ.
ЭХ СУРВАЛЖ: Дархан-Уул аймаг