Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2018-10-11

Аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг боловсрол олгох, гал түймэр, ахуйн ослын тоо, хохирол, эрсдэлийг бууруулахад хүүхэд залуус болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дархан сумын 4 дүгээр багийн иргэдийн дунд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Гал түймрийн аюул, ахуйн ослыг бууруулахад хүүхэд залуус иргэдийн оролцоо” сэдэвт өдөрлөгийг Онцгой байдлын газар, Дархан сумын 4 дүгээр  баг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгт Онцгой байдлын албаны автомашин болон аврах ажиллагааны багаж хэрэгслийг ГТУА-54 дүгээр ангийн 2 дугаар салааны алба хаагчид иргэд, хүүхэд багачуудад танилцуулж жил бүр Онцгой байдлын газраас уламжлал болгон зохион байгуулдаг "Гал тоглоом биш" гар зургийн уралдааны материалаар үзэсгэлэн гарган сонирхууллаа. Хүүхдүүд гал сөнөөгчийн дуулга малгай өмсөн зураг авхуулж сонирхсон асуултдаа аврагч нараас хариулт авч байлаа.
Энэхүү өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулснаар иргэд аливаа аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, өөрийн амьдарч буй орчны эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлох, өрхийн бэлэн байдлыг хэрхэн хангах талаар мэдлэгтэй боллоо.Энэ хүрээнд 220 гаруй хүүхэд, 80 гаруй иргэн нийт 300 гаруй хүн хамрагдаж мэдээлэл авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%