Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

СУВИЛАГЧ НАРЫН САНААЧИЛСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖИН БОДИТ АЖИЛ БОЛЛОО

2018-10-05

Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хѳтѳлбѳрт тусгагдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд Дархан сумын ОНХС-ийн хѳтѳлбѳр, тѳслѳѳр Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт ѳвчтѳнд тохирсон стандартын 10 ширхэг ор, хяналтын мониторыг ѳнѳѳдѳр /2018.10.04/ хүлээлгэн ѳглѳѳ. Тус тасгаар сард 120 гаруй ѳвчтѳн үйлчлүүлдэг байна. Дийлэнхдээ чихрийн шижин, цус харвалт, саа саажилт гээд тархи, мэдрэлийн гаралтай хүнд ѳвчтэй, ахмад настай, хѳгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэвтэн эмчлүүлдэг тул хуучин хэрэглэж байсан модон орнууд ѳвчтѳнүүдэд босч суухаас эхлээд ихээхэн хүндрэлтэй байжээ. Харин одоо энгийн тасагтаа 7, хүнд ѳвчтѳний тасагтаа 3 ширхэг стандарт шаардлага хангасан ортой болсны дээр ѳвчтѳнүүдийн биеийн байдлыг хянах сүүлийн үеийн техникийн үзүүлэлт бүхий монитортой болж байгаад эмч, ѳвчтѳнүүд баяртай байна. Эмч, сувилагч нарын ѳѳрсдѳѳ санал болгосны дагуу нийлүүлэх орыг сонгон ийнхүү тус тасагт нийт 10 сая тѳгрѳгийн хѳрѳнгѳ оруулалт хийсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%