Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Европын холбооноос Монгол улсад сууж буй Элчин сайд Трайан Лаурентий Христеа манай аймагт ажиллаж байна

2018-10-05

Монгол улсын Хүнс , хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төсөл” Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр төслийн удирдлагууд, орон нутгийн удирдлагуудтай 2017 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Энэхүү төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Трайан Лаурентий Христеа, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, НҮБ-ын Аж, үйлдвэрийн хөгжлийн байгууллага, ХХААХҮЯ, ГХЯ-ны холбогдох албаны төлөөллүүд манай аймагт 2018 оны 10 дугаар сарын 4-нд өдөр ажиллаж байна.

Тус төсөл нь хүнсний болон хүнсний бус чиглэлээр мах, сүү, нэхмэл сүлжмэл (ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, бусад ноос), арьс шир болон хүнсний ногооны нэмүү өртгийн 5 нэрийн сүлжээнд ажлын байр бий болгох туршилтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ.

Ажлын хэсэг өнөөдөр /2018.10.04/ Дархан меат фүүдс ХХК, Дархан минж ХХК, Дархан нэхий ХК, Монголд үйлдвэрлэв ХХК, Ариун эх цацал ХХК-иудын үйл ажиллагаатай танилцаж мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлогчидтой уулзаж тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид хэрхэн экспортыг нэмэгдүүлэх боломж байгаа талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Төслөөс хэрэгжүүлж ажлуудаас товч дурдвал:

1.Сүүний нэмүү өртгийн сүлжээний хүрээнд Дархан-Уул аймгийн малчид ихээр төвлөрдөг сүүний нөөц ихтэй цэгүүдэд Хонгорын бахархал хоршоотой хамтран сүүний хөргөлтийн төв байгуулж, ашиглаж чадахгүй, алдаж байгаа сүүний нөөцийг сүүний үйлдвэрүүдэд нийлүүлэх замаар малчдын орлого болон боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Сүүний хөргөлтийн төв байгуулах газрын орон нутгаас дэмжиж олгосон байна. Мөн Дархан хотод үйл ажиллагаа явуулж Одод, Ариун эх цацал ХХК-ий сүүний жижиг цехэд хүчин чадлаа нэмэгдүүлэхэд савлагааны болон хөргөлтийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, технологич нарыг сургалтуудад хамруулж дэмжлэг үзүүлж байна. Сүүний салбарын зах зээлийг тэлж өгснөөр сүүний эрэлт нэмэгдэж малчид эрчимжсэн аж ахуй руу шилжих хүсэл сонирхол нэмэгдэж Дархан-Уул аймаг сүү бэлтгэлийн бүс болон хөгжих ач холбогдолтой юм.

2.Махны нэмүү өртгийн сүлжээний хүрээнд Дархан хотод үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх Дархан меат фүүдс ХХК, Дархан эрдэнэ мах комбинат ХХК-ий үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж үйлдвэрүүдийг хүчин чадлаа нэмэгдүүлэхэд зөвлөх үйлчилгээ болон техникийн туслалцааны дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Мөн эдгээр үйлдвэрүүдийг малчидтай холбох замаар цөөн малтай, эрчимжсэн аж ахуйг сайн зохион байгуулж эрхэлснээр бүтээмжээ дээшлүүлж, 1 малаас авах ашиг орлогыг нэмэгдүүлж, дотоодын хүнсний хангамжид дэмжлэг үзүүлж цаашлаад олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 284 дугаар тогтоолоор “Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарласан аж ахуй” Дархан меат фүүдс ХХК-г түшиглэн байгуулахаар ажиллаж байгаа нь экспортын боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдол арга хэмжээ болж байна.

3.Арьс ширний нэмүү өртгийн сүлжээний хүрээнд мал нядалгааны үйлдвэрүүдийг арьс шир боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран ажиллах боломжийг сайжруулж, арьс, ширэнд анхан шатны тордолт хийх техник, технологи, махны үйлдвэрийн ажилчид, өвчигч нарын ур чадвар сайжруулах замаар арьс ширний механик гэмтлийг бууруулж үнэ цэнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн адууны дэл, сүүл, ширийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлтэй хамтран ажиллаж Европын холбооны зах зээл нийлүүлэхээр ажиллаж байгаа. Мөн арьс ширний салбарт анх удаа цахим сургалтыг нэвтрүүлсэн байна.

4.Ноосны нэмүү өртгийн сүлжээний хүрээнд манай аймагт ажиллаж буй үйлдвэрүүдтэй малчдын хоршоог холбох чиглэлээр ажиллаж байна. Дээрх 4 нэмүү өртгийн сүлжээний хүрээнд малчид, фермерүүдийг том, жижиг үйлдвэрүүдтэй холбосноор цөөн малтай эрчимжсэн аж ахуй эрхэлж олон малаас урьд нь авдаг байсан ашиг орлогоос бууруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх Засгийн газрын болон орон нутгийн бодлого шийдвэртэй уялдаж байна.

5.Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний хүрээнд Орхон суманд луувангийн шүүс үйлдвэрлэх цех байгуулахад дэмжлэг үзүүлж байгаа нь луувангийн 20 гаруй хувийг үйлдвэрлэж буй тус сумын хувьд болоод Дархан-Уул аймгийн хувьд нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой юм. Мөн УГТХүрээлэнтэй хамтран тус үйлдвэрийн түүхий эд болох шинээр луувангийн Навал Ф1 шүүслэг соортыг тариалж эхэлсэн нь ногоочдыг гэрээт үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх чухал алхам боллоо. Мөн аймгийн Дархан үр дэд хөтөлбөртэй уялдан 25 ногоочин үр үржүүлэгч бэлтгэх сургалтад хамруулж, газар дээр зөвлөх үйлчилгээ үзүүлж буй ажлууд нь аймаг орон нутгийн бодлого шийдвэртэй уялдан хэрэгжиж байна.

6.Төслийн зүгээс дээрх 5 нэмүү өртгийн сүлжээний хүрээнд Орон нутгийн төрийн болон ТББ-тай хамтран 17 удаагийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж нэмүү өртгийн сүлжээний оролцогч 453 төлөөлөл хамрагдсан байна. Мөн 160 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг тус аймгийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%