Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БАЯНЦОГТ СУМАНД “ИРГЭН ТӨВТЭЙ ТӨР” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

2018-10-04

Монгол улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын дагуу тус сумын төрийн байгууллагууд “Иргэн төвтэй төр” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж  нийт  194  иргэн оролцжээ. Өдөрлөгийн үеэр сумын Засаг даргын Тамгын газраас 2018 онд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд  болон нийгмийн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн танилцуулга мэдээллийг хийж,  төрийн байгууллагын албан хаагчид болон иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авсан бөгөөд тэдний зүгээс тавьсан санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэж ажилласан байна.

Мөн “Дэлбээ” цэцэрлэг, ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуулийн гал тогоо, үдийн цай хөтөлбөрийн амталгаа, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргаж нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон иргэдэд танилцуулжээ. Сумын соёлын  төвийн хамт олон шинээр ирсэн номын танилцуулга хийж, уншигчдын карт нээх, музейн үзмэрийн талаар сурталчилсан бол эрүүл мэндийн төвөөс иргэдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийж, ахмад наснуудыг витаминжуулалтад хамруулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%