Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

БАЯНЧАНДМАНЬ СУМАНД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСЭДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-09-19

Баянчандмань сумын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан, хурлын нарийн бичгийн дарга, багийн засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг сурталчилж  цагаатгуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана хэнд хандах зэрэг зөвлөмж өгч ажиллаж байна.

 Одоогийн байдлаар тус суманд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд ямар нэг шалтгааны улмаас цагаатгагдаагүй болон иргэн болон тэдний үр хүүхэд байхгүй байна.

            Жил бүр хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхдүүдэд  нь хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг өгч, уулзаж санал сэтгэгдлийг нь сонсож сүм хийдэд ном хуруулдаг уламжлалтай. 

            Улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлээд цагаатгагдсан иргэдийн болон тэдний үр хүүхэд ач зээ нарын  судалгаатай. 

            Хэлмэгдэгсэдийн үр хүүхэд  Сэдэдийн Доржсүрэн 85 настай, Далайн Дамдин 85настай, Должингийн Ишхүү 79 настай.  Эдгээр 3 ахмад тус суманд байгаа бөгөөд Сэдэдийн Доржсүрэн, Далайн Дамдин  амьдралын шаардлагаар үр хүүхдээ даган Улаанбаатар хотод амьдарч байна. 

             Энэ жил  2018 оны 09 сарын 10 –ний өдөр 3 ахмадад хүндэтгэл үзүүлж гэрээр нь очиж уулзан санал сэтгэгдлийг нь сонсож гарын бэлэг өгч  мөнгөн тусламж үзүүлж нийт 165,000 төгрөгийн тусламж үзүүлэн,  хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн хийдэд ном уншуулах ажлыг зохион байгуулан ажилласан байна.

            

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%