Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАНЫ ИРЭЭДҮЙ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ-2018

2018-09-19

УИХ-ын гишүүн Болдын Жавхлангийн санаачлагаар “Болд сан”-тай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “ДАРХАНЫ ИРЭЭДҮЙ” оюутны тэтгэлэгт хөтөлбөр  2018

НЭГ. ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО

“ДАРХАНЫ ИРЭЭДҮЙ” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачлагаар дотоодын их дээд сургуульд амжилттай суралцаж буй Дархан-Уул аймгийн манлайлагч, шилдэг оюутнуудын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой

ХОЁР. ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ШАЛГУУРУУД

• Тэтгэлэгт оролцогч нь дотоодын их дээд сургуульд суралцаж буй /Дархан-Уул аймгийн 10 – 16 дугаар багийн харъяат/ бакалаврын түвшний 1-4 дүгээр курсын оюутан байх,
• 1 дүгээр курст суралцагч нь бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн 80%(B) ба түүнээс дээш байх, ЭЕШ-ын оноо 500 (түүнээс дээш байх)
• 2-4 курсын оюутны дүнгийн голч 3,2 түүнээс дээш байх,
• Өрхөөс 2 ба түүнээс дээш оюутан их дээд сургуульд суралцдаг бол харъяа сургуулийн тодорхойлолт болон хорооны тодорхойлолт,
• Суралцах хугацаанд гаргасан амжилтыг хавсаргах (нийгэм, олон нийт, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг спортын уралдаан тэмцээн, олимпиад г.м)

ГУРАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

• Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар,
• Нийгмийн идэвхи оролцоог үнэлсэн тодорхойлолтууд ( батламж & сертификат хуулбар )
• Элсэн суралцаж буй сургуулийн тодорхойлолт,
• Дүнгийн голч,
• Иргэний үнэмлэхний хуулбар,
• “Тэтгэлэг авах миний давуу тал” гэсэн сэдвээр 300 хүртэлх үгтэй эссэ бичиж хавсаргах,
• Бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, үзэсгэлэн, сургалт, дамжааны түвшин тогтоох сертификат гэх мэт амжилтуудыг гэрчлэх баримтуудыг хавсаргах /чиглэл ангилал хамаарахгүй/

ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАЛТ

• Шалгаруулалтыг УИХ-ын гишүүний ажлын албаны гишүүд болон зохион байгуулах комиссын төлөөлөл явуулна. Тэтгэлэгт хамрагдах шалгуурууд дээр үндэслэн бүрдүүлсэн материалыг харгалзан үзэж курс тус бүрээс 10, нийт 40 хүртэлх оюутныг шалгаруулна.

ТАВ. ХУГАЦАА

Материал хүлээн авах хугацаа 2018.09.18 – 10.12

Материалыг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн ажлын албаны 51-263344 (Улаанбаатар хот дахь 8000-3580, Дархан хот дахь 99993758) утсаар холбогдож ирүүлэх

ДАРХАНЫ ИРЭЭДҮЙ БОЛСОН ДҮҮ НАРТАА СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%