Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАН ХОТОД АНХ УДАА ГОЙД АШИГ ШИМТ МАЛ ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО

2018-09-14

             Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэг ажил бол малын ашиг шимийг сайжруулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх явдал юм. Тус зорилтын хүрээнд өнөөдөр /2018.09.13/ Хонгор суманд “Гойд ашиг шимт мал шалгаруулах ” үзэсгэлэн худалдаа явууллаа.

            Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон сумыг Монгол улсын Засгийн газрын 131 дүгээр тогтоолоор Тариалангийн бүс нутаг болгон зарлаж эрчимжсэн мал аж ахуйг үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэхээр болсон. Энэ дагуу анх удаа Дарханчууд малын үүлдэр угсааг сайжруулах, чанаржуулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзэсгэлэн худалдааг явууллаа.
 
          Үзэсгэлэнд дөрвөн сумын 32 малчин 213 толгой мал, тэжээвэр амьтнаар оролцсон юм. Үзэсгэлэн оролцсон нийт таван хошуу мал, тэжээвэр амьтнаас 32-ийг нь дуудлага худалдаанд оруулсан бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэл явуулдаг байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж худалдан борлуулсан юм.
    
            Цаашдаа малын тоог чанарт шилжүүлэн үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан хөгжүүлэхээр зорьж байгаа ажээ. Гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдаа жил бүр үргэлжлэн явагдах бөгөөд зохион байгуулагчдын зүгээс цаашдаа төвийн бүсийн аймгуудын малчдыг татан оролцуулж үзэсгэлэн худалдаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%