"Хүүхдийг гэмт хэрэг, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлье"
уриан дор сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий
боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, Дархан сумын 18 багийн
нийгмийн ажилтнуудыг хамруулсан уулзалт ярилцлага 2018 оны 08 дугаар
сарын 28-ны өдөр болсон билээ.
Энэхүү уулзалт ярилцлагаас хүүхдийг гэмт
хэрэг, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар цаашид ямар
ажлыг зохион байгуулбал илүү үр дүнд хүрэх талаар нийгмийн ажилтнуудын
санал бодлыг сонсож, холбогдох асуудлуудыг аймаг, сумын Засаг дарга
нарт уламжилсны үр дүнд хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан цэцэрлэг, сургуулиудруу нэвтрэх төв замын гарцны тэмдэглэгээг будаж сэргээх ажлыг Дархан сумын ЗДТГ, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, “Дархан орон нутгийн зам, тээвэр” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хамтран хийж байна.
Өнгөрсөн шөнө /2018.08.30/ Оюуны ирээдүй цогцолбор сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Дархан 50 цогцолбороос Од цогцолборын хичээлийн Б байрлуу нэвтрэх хэсэг, Төв шуудан, МАН-ын байр, Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар цэцэрлэгийн өмнөх замын нийт 13 байршилд явган хүний гарцыг тодрууллаа. Бороо зогсож зам хатахаар нэмж 9 байршилд замын гарцны цагаан шугамыг будаж сэргээх ажлыг хийх юм.