Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛОН ДУГУЙТАЙ ИРГЭДИЙГ СААДГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА

2018-08-30

              Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн мянга гаруй иргэн байдгаас 60 гаруй тэргэнцэртэй иргэн, 480 гаруй харааны бэрхшээлтэй иргэн Дархан суманд амьдарч байна. Эдгээр иргэдийн хувьд нийгмийн харилцаанд ороход тэр дундаа замын хөдөлгөөнд оролцоход тулгамддаг асуудлууд цөөнгүй бий. Тэгвэл төв зам дагуух аж ахуй нэгж байгууллагуудаар авто зам, явган хүний замын огтлолд дугуйтай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саадгүй зорчих, тэдний аюулгүй байдлыг хангах тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, сэргээн засварлуулах ажлыг зохион байгуулж байна. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Сод монгол", "Петро жамп", "Шунхлай" ШТС-ууд, "Магнолиа" дэлгүүр, "MBM" зочид буудал, "Анд" авто сервис, 4 дүгээр багийн "Голд клаб" зэрэг аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгууллагынхаа гаднах замын огтлолцлын нэвтрэх хэсгийг зориулалтаар нь засварлажээ. Энэ сарын нэгнээс эхэлсэн аяныг Дархан сумын ЗДТГ, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%