Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХАРАА ГОЛЫН ТӨМӨР БЕТОНОН ГҮҮРНИЙ ЗАСВАРЫН АЖИЛ 60 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

2018-08-23

              Дархан-Уул аймгийн Дархан сумын Ширээ нурууны 3000 гаруй иргэдийг хотын төвтэй холбодог Хараа голын 135 у/м төмөр бетонон гүүрний засвар арчлалтын ажил 2018 оны 05 дугаар сарын 15-наас эхэлсэн. Энэхүү гүүр 1991 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүйн улмаас тулгуур баганууд бяцарч хүнд даацын тэрэг явах боломжгүй болсон юм. Тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд удаа дараа холбогдох яамны удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу 2018 оны 05 дугаар сарын 15-наас засварын ажлыг Зам тээвэр хөгжлийн яамны 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Эрдэнэт Суварга”ХХК гүйцэтгэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ажил 60 хувьтай явагдаж байна. Засварын ажилд аймгийн "Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс", “Дархан-Хот байгуулалт барилга захиалагчийн газар” ОНӨААТҮГ-аас хяналт тавилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%