Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД 5 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН БАТЛАВ

2018-08-14

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит есдүгээр хуралдаан наймдугаар сарын 14-ний өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч Б.Батхуяг, Н.Сайнболд, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар оролцов. \

Өнөөдрийн хуралдаанаар Дүүргийн 2018 оны татварын орлогын төлөвлөгөөний хэрэгжилт, явцын талаар дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Болдбаатар, дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ нар Тэргүүлэгчдэд танилцууллаа. 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Хөрөнгө шилжүүлэх тухай, Шагналд уламжлах тухай, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай зэрэг асуудлуудыг тус тус танилцуулж хэлэлцэн батлав. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2018 оны татварын орлогын төлөвлөгөөний хэрэгжилт, явц хагас жилийн байдлаар татварын орлого 106,9 хувьтай байна. 
Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө 2018 оны эхний хагас жилийн байдлаар 74,1 хувьтай биелэгдсэн байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%