Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ

2018-08-13

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл  наймдугаар сарын 13-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцэн батлав. 
Хуралдаанд дүүргийн ИТХ-н дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн  Ц.Алтанцацрал, Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Ганболд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн  М.Цэцэгээ, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Г.Батмөнх,  зөвлөлийн нарийн бичгийн дарга, зөвлөлийн гишүүн  Б.Отгонгэрэл мөн дүүрэг дэх Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төвийн төлөөлөл оролцлоо. 

Өнөөдрийн хуралдаанаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүл, Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн ажлыг дүгнэж 7 дугаар сарын урамшуулал олгох тухай,  Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлийн үзүүлэх сургалт зохион байгуулах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, Зардал гаргах тухай асуудлуудыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл зөвлөлийн гишүүдэд танилцуулж хэлэлцэн шийдвэрлэв. 
Гэмт хэрэг, зөрчилгүй байгууллага хамт олон сэдэвт аяны явцтай танилцах, Шатахуун түгээх станцуудын аюулгүй байдалд хянал шалгалт хийх ажлын хэсгүүд байгуулагдлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%