Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДАРХАНЧУУД ШАРИЛЖАА ХАМТДАА УСТГАНА

2018-07-18

                   Өнөөдөр /2018.07.18/ аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд хэлтэс, агентлаг, баг, сөх-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар “Шарилжгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийг эрчимжүүлэх үүргийг шат шатны удирдлагуудад өгсөн юм. Төр хувийн хэвшлийн байгууллагууд баг, Сөх, иргэдтэй хамтран энэ 7 хоногтоо багтаан мэргэжлийн байгууллагуудаас заавар зөвлөгөө авч шарилжаа устгаж, цаг тухай бүрд нь устгасан мэдээллээ аймгийн Захирагчийн албанд өгч ажиллана.

                     Мөн аймгийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийн биелэлтийг давхар шалгаж хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад долоо хоногийн хугацаатай мэдэгдэл хүргэж хэрэгжилтийг хангуулахыг Дархан сумын захиргаанд үүрэг болголоо. Иймээс аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрийн хүрээнд хамтдаа шарилжаа устгахыг уриалж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%