Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

​Үндэсний сурын харваанд нийт 56 харваач цэц мэргэнээ сорьсон байна

2018-07-16

Жил жилийн наадмыг эхлүүлдэг Үндэсний сурын харваа 7 дугаар сарын 09-ний өдөр болж цэц мэргэнээ сорьсон. Түрүү байр эзэлсэн харваачдад шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ТЗУХ-ын дарга П.Баярсайхан нар гардуулан өглөө. Энэ жилийн сурын харваа Үндэсний буюу халх сурын харваагаар явагдаж нийт 56 харваач цэц мэргэнээ сорьсноос насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд аймгийн тэргүүн харваач А.Түмэнжаргал, эмэгтэй төрөлд аймгийн Дархан мэргэн спортын мастер Б.Долгорсүрэн, хүүхдийн эрэгтэй төрөлд 15 дугаар сургуулийн сурагч М.Мөнх-Эрдэнэ, ОИЦ сургуулийн сурагч О.Ариунжаргал нар тэргүүн байранд оржээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%